Wednesday, December 15, 2010

Дурлаж нөхөрлөх, гэр бүл зохиох, бие биедээ туслаж хамтран ажиллаж нийгэм үүсгэж, өр зөөлөн байж ундууцаж чаддаг.
Гэвч тэдний олж чадаагүй зүйл нь нийгэмшил юм. Өөрөөр хэлбэл үйлдэл нийгмийн хэм хэмжээ ба үнэлэмжүүдийн утга ач холбогдлыг дамжуулах.
Нийгэмд гүйцэтгэх үүрэг нь амьтанд байхгүй.
Тэгвэл: хүний сургалт өөрийн онцлогтой. Хүн хүнээсээ төрсөн учраас хүн болдоггүй, суралцаж байж хүн болдог. Бусад хүнтэй ярилцах нь чухал.
Баталгаа: 1 жил 6 сартай Алеса охин
Биологийн хувьд хэвийн боловч, нийгмийн орчноос тусгаарлагдсан учир, инээж, нөхөрлөж, хийсвэр сэтгэж сураагүй бөгөөд 10 жилээс илүү амьдраагүй. Өөрөөр хэлбэл ширэнгийн хүүхдүүд эцэг эхийн хайр халамжинд өсөөгүй, бусад хүнтэй харилцаж байгаагүй учраас амьтан хэвээрээ үлдсэн.
Тухайлбал: 4 хөлөөрөө явдаг, хоолыг үнэрлэдэг, цангахдаа шүдээ долоодог, галаас үхтэлээ айдаг, хэзээ ч инээдэггүй байсан.
Хүүхэд эцэг эх, ах дүү, найз нөхдөөсөө л хэл зан байдлын дүрэм, ааш маяг, ёс заншил, хийсвэр сэтгэхүй болон бусад олон юмыг сурж байдаг. Эдгээр нь хүүхдийг нийгэмшүүлдэг.
Ингэж хүнийг хүн болгодог зүйлсийн ерөнхий нэр нь Соёл юм.
Хүн оюун ухааны ачаар өөрсдийн амьдарлын нөхцөлөө бүтээдэг. Энэ нөхцөл нь Соёл юм.
Хүүхэд хүн болох явц нь төрсөн цагаас эхэлнэ. (хүүхэд тээлт)
Тухайлбал: 2 сартай хүүхэд эхийнхээ бүүвэйн дуунд тайвширч, 4 сартайдаа ээжийгээ хараад таньдаг, 5 сартайдаа дуугаар нь таньдаг. Цаашид хэлд орно, хөлд орно. Хүүхэд хүн болох тасралтгүй үйл явцыг нийгэмшил гэнэ. Энэ нь хүний насан туршид үргэлжилдэг үйл явц юм.
Соёл бол нийгэмшлийн явцад хүний сурч эзэмшдэг бүх зүйл болно.